19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" 14 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө Монголын Dota 2-ын шигшээ баг аваргын төлөө Хятадын шигшээ багтай тоглож 2-1 харьцаагаар хожигдлоо.
Финалын эхний тоглолтод хожоод байсан Монголын шигшээ баг дараалан хоёр "map" алдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.
Тэд С хэсэгт багтсан бөгөөд Мьянмар багт хожигдсон ч Узбекистаны багийг хожиж хэсгээ тэргүүлэн шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Казахстаны шигшээ багийг 2-1 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан бөгөөд Киргизстаны багийг 2-0 харьцаагаар илүүрхэн аваргын төлөө шалгарч үлдсэн юм.
Хүчирхэг Хятадын шигшээ баг "Azure Ray" багийн дасгалжуулагч "LaNm"-аар толгойлуулсан. Дэлхийн аварга LaNm багаасаа "chalice", "Somnus" нарыг дуудаж "Xtreme Gaming" багийн "XinQ", "Team Aster" багийн "皮球" буюу pí qiú болон алдарт "LGD Gaming" багийн "Ame" нартай нэгтгэсэн юм. Сэлгээнд нь "Invictus Gaming" багийн "Pyw" нэрлэгдсэн байна.
Монголын шигшээ багийн хувьд Dota 2-ын хамгийн том лиг болох DPC-д тоглодог "IHC Esports" багийн тоглогчид бүрдүүлсэн. Бүрэлдэхүүн: