Сагсан бөмбөгийн 3x3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хос медаль хүртлээ

Сагсан бөмбөгийн 3x3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хос медаль хүртлээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд "Ханжоу 2022" Азийн зуны спортын 19-р наадмаас хос медаль хүртлээ.

Эмэгтэй шигшээ алтан медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 21-12 харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртлээ. Тэд С хэсгийн эхний тоглолтоо ХонгКонгийн багтай хийж 21-15 харьцаагаар дараагийн тоглолтод Иорданы багийг 20-9 харьцаагаар хожиж, хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппины багтай хийх байсан ч тоглолтод ирээгүй учраас манай баг хожил авч хэсгийг гурван хожилтойгоор шилдэг наймд шалгарсан юм.

Улмаар тэд өнөөдөр Тайландын багтай медалийн төлөө тоглож 21-20 харьцаагаар хожиж алтан медалийн төлөө тоглохоор болсон билээ. Манай багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Ө.Индра, Э.Нарангоо нар тоглож байгаа билээ.

Харин эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг  20-21 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг А хэсэгт багтаж Иорданыг 17-13 харьцаагаар хожсон ч хэсгийн хоёр дахь тоглолтод Тайваны багт 16-18 харьцаагаар хожигдсон юм. Улмаар  хэсгийн гурав дахь тоглолтыг ХонгКонгийн багтай хийж 21-19 харьцаагаар хэсгийн сүүлийн тоглолтод Филиппинийг 21:12-оор буулган авснаар хэсэгт гурван хожил, нэг хожигдолтой болж А хэсгээ тэргүүлсэн юм. Харин өнөөдөр медалийн төлөөх тоглолтод Катарын багт 21-13 харьцаагаар хожигдсон юм. 

Манай багт Л.Авирмэд, Б.Сүхбат, М.Өлзий-Орших, Ц.Батзаяа нар тоглож байна.

Мөн манай эмэгтэй шигшээ мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монголчууд Азийн наадамд 1974 оны Иран улсын Тегеранд болсон наадмаас хойш анх удаа багийн спортоор мөнгө болон хүрэл хос медаль авсан түүхэн өдөр болж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ