“Ханжоу 2022” Азийн XIX наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн 3x3 тэмцээнд Монголын баг өчигдөр Иорданы багийг 20-9 харьцаагаар ялалт байгууллаа. Улмаар хоёр хожилтой болж С хэсгийг тэргүүлж байна.
Тэд өмнө нь Хонгконгийн багийг 21-15 харьцаагаар хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш буюу есдүгээр сарын 29-ны 13:50 цагт Филиппины багтай тоглоно.
Харин эрэгтэй баг эхний тоглолтоо Иорданы багтай хийж 17-13 харьцаагаар хожсон ч хоёр дахь тоглолтоо Тайваны багтай хийж 16-18 харьцаагаар харамсалтай хожигджээ. Хэсгийн гурав дахь тоглолтыг өнөөдөр Хонгконгийн эсрэг хийнэ. Тус тоглолт 17:00 цагт болно.