Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.
Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.
Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдаж 4-1 харьцаагаар ялалт байгуулж медалийн эзэд боллоо.
Холимог багийн алтан медалийг Японы баг хүртсэн бол Узбекистаны баг мөнгө, хүрлийн төлөө Монгол болон БНХАУ баг тамирчид хүртлээ.