Азийн наадамд Б.Энххүслэн 8-р байрт орлоо

Азийн наадамд Б.Энххүслэн 8-р байрт орлоо
Монголын усчдаас Азийн Наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, 8-д жагслаа.
 
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын хошой мөнгөтэй Хонконгийн нэрт тамирчин Шивон Хоги 1:54.12 минутаар барианд орж, Азийн Наадмын рекорд тогтоолоо. Мөнгө, хүрлийг Хятадын тамирчид болох Ли Бин Же, Лиү Яа Шин нар хүртлээ
 
Тэрбээр урьдчилсан шатанд 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авсан. 
 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ