19 дэх удаагийн Азийн наадам “Ханжоу 2022” Хятад улсад үргэлжилж байна.
Өнөөдөр нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа. Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлсэн юм. Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:48 цагаас 7 дугаар шугамаас гарна.