Германы шигшээ сагсан бөмбөгөөр Дэлхийн аварга боллоо

Германы шигшээ сагсан бөмбөгөөр Дэлхийн аварга боллоо

Сагсан бөмбөгийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон, Филиппин, Индонези гээд гурван улсыг дамнан зохиогдох энэхүү тэмцээнд шилдэг 32 орны баг оролцож байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний аваргаар Германы шигшээ баг шалгарсан юм. Тэд аваргын төлөө Сербийн багтай тоглож 83-77 харьцаагаар хожиж, улмаар найман тоглолтод бүгдэд ялжээ.

Харин тус тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор Деннис Шродер тодорчээ. Хүрэл медалийн төлөө АНУ баг болон Канадын багийн хооронд болж Канад 118-127 харьцаагаар нэмэлт цагт буулган авчээ. Улмаар АНУ баг тамирчид хоёр удаа дараалж сагсан бөмбгөийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй буцлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ