Sansar MMC Energy баг гуравдугаар байрт орлоо

Sansar MMC Energy баг гуравдугаар байрт орлоо

3х3 сагсан бөмбөгийн "Sansar 2023" Challenger тэмцээн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болж өчигдөр өндөрлөв. Манай улсаас дөрвөн баг оролцсон бөгөөд "Sansar MMC Energy" баг гуравдугаар байр эзэлснээр Ченду их дуулгад оролцох эрхээ авлаа.

Харин тэмцээнд Швейцарын "Lausanne" баг Пуэрто Рикогийн "San Juan" багийг финалд 21-12 харьцаагаар хожин түрүүлсэн. 

Тэмцээний эхний гурван байрт орсон багууд их дуулгын эрх авах байсан бөгөөд Sansar MMC Energy баг хагас шигшээд Швейцарын багт 15-14 харьцаагаар хожигдсон юм.

Харин нөгөө баг болох "Ulaanbaatar MMC Energy" баг хасагдах шатанд шалгаран я Пуэрто Рикогийн "San Juan" багт 16-22 харьцаагаар ялагдал хүлээн долдугаар байр эзэлсэн. Тэд аль хэдийн "Suntory Shanghai Challenger" тэмцээнээс Ченду их дуулгын эрхээ аваад байсан юм.

Мөн Монголын "Zaisan MIGdaatgal" баг хэсгийн шатанд хожигдон 10-р байр эзэлсэн бол Bayangol Broncos баг урьдчилсан шатанд хожигдож 13-р байрт жагссан.

Ирэх аравдугаар сарын 21-22-ны хооронд болох Хятадын Ченду хотод Монголын "Ulaanbaatar MMC Energy", "Sansar MMC Energy" хоёр багаас гадна Сербийн "Ub Huishan NE", Австрийн "Vienna", Литвийн "Raudondvaris Hoptrans", Хятапын "Beijing" зэрэг шилдэг багууд оролцоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ