3х3 сагсан бөмбөгийн "Suntory Shanghai 2023" Challenger тэмцээн өчигдөр /2023.08.27/ өндөрлөж манай "Ulaanbaatar MMC Energy" баг дэд байрт шалгарчээ.
Улмаар тэд дэлхийн цуврал тэмцээн, энэ оны 13 дахь их дуулга аравдугаар сарын 21-22-ны хооронд боох "Chengdu Masters" явах эрхтэй боллоо.
Shanghai Challenger-т Монголын гурван баг оролцсоноос Ulaanbaatar MMC Energy баг АНУ-ын "NY Harlem"-ыг 21-11 харьцаагаар, Польшийн "Warsaw Lotto" багийг 21-12 харьцаагаар хасагдах шатанд буулган авсан юм.
Тэдэнтэй хамт "D" хэсэгт багтсан Монголын "Bayangol Broncos" баг хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин "C" хэсэгт багтсан "Sansar MMC Energy" баг Сербийн "Liman Huishan NE" багийг хожиж хасагдах шатанд шалгарсан ч Австрийн "Vienna" багт хожигдож тэмцээнээ дуусгасан юм. "Vienna" баг Ченду хотыг зорих гурав дахь эрхийг авсан билээ.
Ийнхүү Chengdu Masters-т өрсөлдөх эхний таван баг нэрс тодорлоо. Жагсаалтыг Сербийн "Ub Huishan NE" тэргүүлж Литвийн "Raudondvaris Hoptrans" баг удаалж байна.
3х3 сагсан бөмбөг сонирхогчдын хүлээж буй дараагийн тэмцээн бол есдүгээр сарын 9-10-ны хооронд болох "Constanta 2023" их дуулга болон мөн өдрүүдэд Монголд болох "Sansar 2023" Challenger юм.