Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Шилдэг офицер шалгаруулах анхдугаар тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй алба хаагч амжилттай оролцлоо.
Тус тэмцээний гадаад хэлний төрөлд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахлах мэргэжилтэн, дэслэгч А.Энх-Ариун тэргүүлсэн бол ОБЕГ-ын мэргэжилтэн, ахмад Д.Нацагдорж илтгэх урлагийн төрөлд гутгаар байр эзэлсэн юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Шилдэг эмэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Дэлгэрмаа, Шилдэг эрэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Г.Жавхлантөгс нар шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.