3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Macau 2023" мастерс өчигдөр эхэлсэн. Тус тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг АНУ-ын Миами багтай тоглож 20-19 харьцаагаар хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Тус тоглолтод Марко Дугосияа цаг дуусах мөчтэй уралдаж холын зайнаас шидэж амжилттай болгосон бөгөөд 7 оноог авсан бол Стив Сер 7 оноо, Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням нар тус бүр 3 оноог авчээ.
Тэд урьдчилсан шатанд Катарын "Doha Expo" багийг 20-17, Филиппиний "Pasig TNT" багийг 22-14 харьцаагаар тус тус хожиж үндсэн тэмцээний D хэсэгт тоглох эрхтэй болсон юм.
Улмаар D хэсгийн тэргүүн баг Хятадын "Beijing"-тэй эхний тоглолтоо хийж 21-11 харьцаагаар хожигдсон бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтод Францын "Marseille" багийг 21-19 харьцаагаар хожиж хасагдах шатанд шалгарсан.
Тэд шөвгийн дөрөвт Себрийн Лиман багтай 19:05 цагт тоглоно.
Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Стив Сер, Ц.Отгонжаргал нар тоглож байна.