Ц.Оюунчимэг Мастерсын ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа

Ц.Оюунчимэг Мастерсын ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа
 
Хүндийг өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад зохион байгуулагдаж, 47 орны 987 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.  Тус тэмцээнд эх орноо төлөөлөн  гурван тамирчин оролцсон бөгөөд  Ц.Оюунчимэг мөнгөн медаль хүртжээ.  
 
Эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн тэрбээр огцом шахалтаар 55 кг, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр 133 кг-ыг өргөж мөнгөн медалийн болзол хангасан байна. Түүний жинд 14 тамирчин өрсөлджээ.  
Ц.Оюунчимэг мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшдэг, ОУХМ цолтой. 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй тэрбээр ДАШТ-ий рекордыг зургаа, Азийнхыг 12 удаа шинэчилж байжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.