Кантер гайхалтай тоглолт үзүүлж, Барселоног хожлоо

Кантер гайхалтай тоглолт үзүүлж, Барселоног хожлоо

NBA-ын шинэ улирал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Испаний багуудтай аялан тоглож байгаа Оклахома Сити Тандер баг өнөөдөр Барселона Лассатай тоглолоо.

Өмнөх тоглолтод Реал Мадридад нэмэлт цагт хожигдсон Тандер чууд эхний хагасыг тааруухан буюу 45-47 харьцаагаар хожигдож дуусгажээ. гуравдугаар үед онооны зөрүүг нэг болгож ойртуулсан бөгөөд шийдвэрлэх үеийн төгсгөлийг Тандерчууд гайхалтай хийснээр 89-92 харьцаагаар урьдчилсан тоглолтуудын эхний хожлоо байгуулсан юм.

Тус тоглолтод Эрик Кантер 24 оноог авч багаа тэргүүлсэн Уэстбрук 12 оноо, таван оновчтой дамжуулалт үзүүлжээ. Харин эсрэг багаас Клевэр 25 оноогоор багаа тэргүүлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.