Денвер Наггетс баг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 47 жилийн дараа анх удаа аваргын цомоо хүртлээ

Денвер Наггетс баг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 47 жилийн дараа анх удаа аваргын цомоо хүртлээ

NBA-ын аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт Денвер Наггетс багийн Болл Арена цэнгэлдэхэд Миами Хит багийг хүлээн авч тоглож 89-94 харьцаагаар Наггетс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 4-1 харьцаагаар дуусгаж байгаа бөгөөд Денвер Наггетс баг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 47 жилийн дараа аваргын цомоо хүртлээ.

Тус тоглолтод Никола Иокич 28 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 16 оноо, 13 самбар, Жамал Муррэй 14 оноо, 8 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Бэм Адебайо 20 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 21 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.