Их мастер Б.Мөнгөнтуул шатрын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Их мастер Б.Мөнгөнтуул шатрын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо,"Гэгээн арвай" клубын тамирчин, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Казакстаны Алмата хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртлээ.

Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "Дэлхийн цом" тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан юм.

Тэмцээний эмэгтэй ангиллыг чансаагаараа тэргүүлсэн гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 9 өрөг тоглож 6.5 хожилтой хүрэл медаль хүртсэн юм. Б.Мөнгөнтуул тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь шатарчин боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ