Ё.Басхүү ДАШТ-ээс хос хүрэл медальтан боллоо

Ё.Басхүү ДАШТ-ээс хос хүрэл медальтан боллоо

"Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалиар энгэрээ мялааж дэлхийн хос медальтан болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпийн мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт "бензин"-ээ шавхтал 9 минут хүчийг үзээд даралтаар ялж шагналын тавцанд зогссон. Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин. Түүнээс өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар ийм амжилтыг үзүүлж байв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.