ОУХМ Г.Ануужин ДАШТ-ий “шар” медаль энгэртээ гялалзууллаа

ОУХМ Г.Ануужин ДАШТ-ий “шар” медаль энгэртээ гялалзууллаа

БНСУ-ын Жэнжү хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 49 улсын 400 гаруй тамирчин хүч үзэж буй тивийн аваргын төлөөх тулаан энэ сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Манай улсын тамирчдаас өчигдөр “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 64 кг-д өрсөлдөв.

Тэрбээр огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд хоёуланд тэргүүлэн, алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөн алт, нийт гурван “шар” медаль энгэртээ гялалзууллаа.

Түүний хувьд 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Эрдэнэзул (49 кг), Э.Энхтамир (59 кг), Б.Хонгорзул (59 кг), Г.Ануужин (64 кг), Г.Энэрэл (71 кг), М.Анхцэцэг (81 кг) нарын тамирчид багтаж байна.

Шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нар ажиллаж байгаа.

Түүнчлэн багийн ахлагч, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Б.Эрдэнэжаргал, Зүүн Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэболд, Б.Золбоо нар шигшээ багийнхны хамт Жэнжү хотод очоод байна.

Монголын хүндийг өргөлтийн холбооны удирдлагууд ААШТ-ий үеэр албаны бусад арга хэмжээнд хамрагдаж, уулзалт, хамтарсан бэлтгэл сургуулилт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар туршлага судалж, хамтран ажиллах санал, санаачилгуудыг судалж байна.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.