NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Бостон Селтикс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж нэмэлт цагт 115-116 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлсэн цувралын тав дахь тоглолт Наггетсын талбайд тавдугаар сарын 10-ны өглөө 07:30 цагт болно.
Тус тоглолтод Жеймс Харден 42 оноо, 8 самбар, 9 дамжуулалт, 4 бөмбөг таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 34 оноо, 13 самбар, 4 дамжуулалт, Териси Макси 14 оноог авчээ. Эсрэг багаас Жэйстон Тэйтум 24 оноо, 18 самбар, 6 дамжуулалт, Жэйлон Браун 23 оноо, Маркус Смарт 21 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Бостон Селтикс 115-116 Филадельфи 76 /2-2/
Денвер Наггетс 124-129 Финикс Санс /2-2/
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.