ЖҮДО ДАШТ: Э.Ариунболд тэмцээнээ өндөрлүүлж, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар шөвгийн 16-д шалгарлаа

ЖҮДО ДАШТ: Э.Ариунболд тэмцээнээ өндөрлүүлж, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар шөвгийн 16-д шалгарлаа

Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах өнөөдөр тэмцээн эхэлнэ. Тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй есөн жүдоч эх орноо төлөөлөн оролцоно. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд 98 орны 649 тамирчин оролцох юм. Эхний өдөр манайхаас гурван бөх барилдах бол хэсгийн тоглолт манай цагаа 16:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 23:00 цагаас эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдочин барилдах юм. Манай улсаас ОУХМ Энхтайваны Ариунболд “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Далшодбек Братовтой барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 45 тамирчин барилдана. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тунисын Омайми Бибиойтойтай барилдаж торгуулиар ялсан бол хоёрдугаар тойрогт Австрийн Катарина Танзерыг хоёр базари авч ялалт байгуулжээ. Улмаар гуравдугаар тойрогт Бразилийн бөх  Аманда Лиматай барилдана. 

Энэ жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Чилийн Мари Ди Варгас Лэйтэй барилдаж торгуулиар ялалт байгуулсан бол хоёрдугаар тойрогт Брундийн бөх Шигнолини Канямунизатай барилдаж иппон үнэлгээгээр ялжээ. Улмаар гуравдугаар тойрогт Казакстаны бөх Абиба Абухакиноватай барилдана.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.