Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Дэлхийн гранпригийн эхний тоглолтоо хийнэ

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Дэлхийн гранпригийн эхний тоглолтоо хийнэ

3х3 сагсан бөмбөгийн Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Дэлхийн гранпри тэмцээний нээлтийн тоглолтод оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон. Тэд өнөөдөр буюу бямба гарагийн 16 цаг 45 минутаас Япон, 15 цаг 45 минутаас Австралийн багтай тоглох бол ням гарагт 15 цагаас Германы багтай учраа таарчээ. Манай шигшээ баг 25 хоногийн дараа Дэлхийн аваргын тэмцээнд оролцох бөгөөд тэмцээнд Токио-2020 олимпын наадмын аварга, дэлхийн аварга баг болох АНУ, мөн дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын шигшээ баг гэсэн хүчирхэг багууд оролцох аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.