NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Филадельфи 76 талбайдаа Бостон Селтикс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийж 114-102 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар цуврал 2-1 харьцаатай болж Селтикс тэргүүлж байгаа бол цувралын дөрөв дэх тоглолт тавдугаар сарын 8-ны шөнийн 03:30 цагт болно.
Тус тоглолтод Селтиксээс гарааны тоглогчид бүгд 13-аас дээш оноог авсан бол энэ дундаас Жэйсон Тэйтум 27 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Малколюм Брогдон 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 30 оноо, 13 самбар, 4 халатаар багаа тэргүүлсэн бол Жэймс Харден 16 оноо, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Бостон Селтикс 114-102 Филадельфи 76 /2-1/
Денвер Наггетс 114-121 Финикс Санс /2-1/
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.