Сакермэнто Кингс өнгөрсөн жилийн аваргуудыг хожиж, цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Сакермэнто Кингс өнгөрсөн жилийн аваргуудыг хожиж, цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Сакармэнто Кингс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож эцсийн мөчид 106-114 харьцаагаар Хаадууд хожлоо. Улмаар цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа бол цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 21-ны өглөө 10:00 цагт тоглоно.

Тус тоглолтод ДиАарон Фокс 24 оноо, 5 самбар, 9 дамжуулалт, 4 бөмбөг таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол өмнөх тоглолтод тааруухан тоглосон Домантас Сабонис 24 оноо, 9 самбар, сэлгээнээс Малик Монк 18 оноо, Давион Митчел 14 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 28 оноо, Эндрю Виггинс 22 оноо, Клэй Томпсон 21 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Брүүклин Нетс 84-96 Филадельфи 76 /0-2/
  • Голдэн Стэйт Уорриорс 106-114 Сакермэнто Кингс /0-2/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.