Монголын оюутны волейболын аваргууд тодорлоо

Монголын оюутны волейболын аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоотой хамтран оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг энэ сарын 10-16 нд ШУТИС болон МУИС-ийн зааланд зохион байгуулж, нийт эмэгтэй 16, эрэгтэй 18 багийн 400 гаруй тамирчид оролцлоо.

Эмэгтэй багуудаас Очгэрэл дасгалжуулагчтай, Б.Сугармаа ахлагчтай Рояаль ОУИС-ийн баг тамирчид нэгдүгээр байр, Б.Даваадаш дасгалжуулагчтай, Э.Анударь ахлагчтай Зохиомж дээд сургууль хоёрдугаар байр, Х.Цэрэнвандан дасгалжуулагчтай, Н.Урангоо ахлагтай АШУҮИС гуравдугаар байрт шалгарлаа.

Эрэгтэй багаас нэгдүгээр байрыг Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай, Т.Хангал ахлагчтай МУИС, хоёрдугаар байрыг Ж.Батжаргал дасгалжуулагчтай, Д.Отгонсанчир ахлагчтай ИЗОУИС, гуравдугаар байрыг Р.Тамираа дасгалжуулагчтай, Н.Тэмүүжин ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид эзэллээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт МУИС, хоёрдугаар байрт ИЗОУИС, гуравдугаар байрт МУБИС-ийн багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа МУИС-ийн спорт зааланд болж, тамирчдын шагналыг МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном, Л.Эрдэнэпүрэв нар гардуулан өглөө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.