Тэнүүн Өлзий Металл баг цувралыг 2-0 болголоо

Тэнүүн Өлзий Металл баг цувралыг 2-0 болголоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын дөрөв дахь өдрийн буюу ням гарагийн эхний тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Тэнүүн Өлзий Металл багуудын цувралын хоёр дахь тоглолт “UG Arena”-д боллоо. Өнөөдөр Тэнүүн Өлзий Металл багийн гарааны таван тоглогч бүгд +10 оноо авч багаа хожилд хөтөлжээ. Архангай Алтан Дорнод Дайчид багаас Антони Харрис эргэн ирсэн ч 79-86 харьцаатай хожигдож, Тэнүүн Өлзий Металл баг цувралыг “2-0” болголоо. Хоёр багийн цувралын 3 дахь тоглолт мягмар гарагийн үдэш 20:40 цагт болох юм.

Тоглолтын баатар: Даваасамбуугийн Дэлгэрням өнөөдөр 37 минутыг талбай дээр өнгөрүүлж 14 оноо, 14 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Мөн Зоригтбаатарын Энхтөр

Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын гуравдугаар цаг 6 минут руу ороход онооны 40-44 харьцаатай байхад Тэнүүн Өлзий Металл баг 14-0 run хийж 18 онооны давуу байдлыг авч эсрэг багаа хүнд байдалд оруулсан байна.

Статистик худлаа хэлдэггүй: Өнөөдөр хоёр багийн тогололтод онооны тэргүүлэл ердөө нэг удаа солигдсон буюу Тэнүүн Өлзий Металл баг 38:58 секундийн турш онооны илүү тогложээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.