Фредерик Лиш 35 оноог авч, Завхан Бродерс баг цувралыг тэнцүүллээ

Фредерик Лиш 35 оноог авч, Завхан Бродерс баг цувралыг тэнцүүллээ

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын дөрөв дахь өдрийн буюу ням гарагийн сүүлийн тоглолт Завхан Бродерс болон М Гарьд багуудын цувралын хоёр дахь тоглолт маш өрсөлдөөнтэй болж 103-100 харьцаатай өндөрлөлөө. Завхан Бродерс баг өнөөдөр хожил авснаар цувралын харьцаа 1-1 болж тэнцэж байна.

Тоглолтын баатар: Улирлын хоёр дахь тоглолтдоо оролцсон Завхан Бродерс багийн легионер тоглогч Фредерик Лиш 35 оноо, 6 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж багаа хожилд хөтөллөө.

Мөн Энхбатын Дөлгөөн 25 оноо, 15 самбар авч дабл дабл гүйцэтгэжээ. Түүний 15 самбарын 7 нь довтолгооны самбар байлаа.

X Factor: Завхан Бродерс багийн төвийн тоглогч Даймонд Стөүн ханиадны улмаас өнөөдрийн тоглолтыг өнжснөөр сэлгээний төвийн тоглогч Зургаанжингийн Энх-Учрал 11 минут тоглож 6 оноо, 3 самбар авч 100 хувьтай довтоллоо.

Тоглолтын эргэлтийн цэг: М Гарьд баг тоглолтыг сайн эхлүүлж 9-4 харьцаатай тэргүүлж байхад Завхан Бродерс баг 10-0 run хийж тоглолтын хэмнэлийг эргүүлж чадсан билээ. Тоглолт 4 үеийн турш ойролцоо онооны зөрүүтэй өрнөсөн бөгөөд хамгийн олон онооны зөрүү үүссэн нь 11 байлаа. Тоглолтын төсгөлд Фредерик Лиш багтаа хэрэгтэй оноонуудыг авч сүүлийн 6 минутад 12 оноо авсан байна.

Статистик худлаа хэлдэггүй: Өнөөдрийн тоглолтод Завхан Бродерс баг 35 минутын турш онооны илүү явсан бол М Гарьд баг 4 минут онооны илүү явжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.