Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох оны эхний тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө эмэгтэйчүүдийн -53 кг жинд МУГТ Бат-Очирын Болортуяа зодоглож мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр АНУ, Унгар, Молдав, Канадын бөхчүүдийг ялж финалд шалгарсан бөгөөд Японы Акари Фүжинамид ялагдан мөнгөн медаль хүртэв.
Харин түүнтэй нэг жинд барилдсан Батхуягийн Хулан шөвгийн наймд Канадын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
Ийнхүү шинэ сарын 1-нд эхэлсэн Загребын чансаа олгох тэмцээнээс Монголын шигшээ баг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай буцлаа.
Эрэгтэйчүүдийн -92 кг жинд Г.Ганхуяг хүрэл, -65 кг жинд Т.Тулга алт, -61 кг жинд Н.Наранхүү мөнгөн медаль хүртсэн билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.