Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль Парисын их дуулгаас хүртлээ

Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль Парисын их дуулгаас хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, оны эхний их дуулга Францын нийслэл Парис хотноо өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын шигшээ багийн 13 бөх барилдан хоёр нь медалийн тавцанд зогсов.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр мөнгө, -73 кг жинд Одгэрэлийн Уранбаяр хүрэл медаль хүртсэн байна.

Б.Эрхэмбаяр

Б.Эрхэмбаярын хувьд эхний шатанд Украин, хоёрдугаар шатанд Солонгосын аварга Ан Баул, шигшээ 16-д Алжир, шөвгийн наймд Узбекистан, хагас шигшээд Францын бөхийг ялж финалд Украины Богдан Иадовт ялагдсан байна.

Харин О.Уранбаяр Франц, Куба, Алжирын бөхчүүдийг ялж шөвгийн наймд Бразилын аварга Даниэл Каргнинд ялагдсанаар дагасан бөгөөд Молдав, Өмнө Солонгосын бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртжээ.

О.Уранбаяр

Түүнчлэн эрэгтэй -60 кг жинд Энхтайваны Ариунболд 5-р байр, эмэгтэй -52 кг жинд Л.Сосорбарам, -57 кг жинд М.Ичинхорлоо нар 7-р байр эзэлсэн байна.

Өнөө шөнө долоон хүнд жинд 8 монгол жүдоч хүч үзнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.