“Атлетико” талбайдаа “Байерн”-ыг буулгаж авлаа

“Атлетико” талбайдаа “Байерн”-ыг буулгаж авлаа

Аваргуудын лигийн D хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгээс Испанийн “Атлетико” болон Германы “Байерн Мюнхэн” клуб гарах өндөр магадлалтай. Тэгвэл өнгөрсөн шөнө “Атлетико” талбайдаа Германы “Байерн”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин “Байерн” 3 оноотой үлдэж, хоёрдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 35 дахь минутад Феррейра Карраско оруулж, багтаа гурван оноо авчирчээ. Тэгвэл нөгөө талд Оросын “Ростов” клуб талбайдаа Голландын “ПСВ” клубыг хүлээж авч, 2:2-оор тэнцсэнээр оноо хуваалаа.

Оросын багаас Полоз 8, 37 дахь минутад хоёр гоол оруулсан. Харин зочдоос Проппер 14, Де Йонг 45 дахь минутад гоолджээ.

Тоглолтын тойм бичлэгийг эндээс үзнэ үү

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.