“Наполи” хоёр дахь хожлоо авч, тэргүүллээ хадгаллаа

“Наполи” хоёр дахь хожлоо авч, тэргүүллээ хадгаллаа

Аваргуудын лигийн В хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Италийн “Наполи” клуб талбайдаа “Бенфика”-г хүлээж авч, 4:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр 6 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ.

Тоглолтын 20 дахь минутад Гамшик тооны харьцааг нээсэн бол Мертенс 51, 58 дахь хоёрыг нэмжээ. Түүний дунд 54 дэх минутад Милик нэгийг оруулсан байна. Тэгвэл зочдоос 70 дахь минутад Гонсалу Гедеш, 86 дахь минутад Сальвио гоол оруулжээ.

Тэгвэл нөгөө талд “Бешикташ” клуб талбайдаа “Динамо Киев”-ийг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 28 дахь минутад Куарежма тооны харьцааг нээсэн бол 65 дахь минутад Цыганков тэнцүүлжээ.

Тоглолтын тойм бичлэгийг эндээс үзнэ үү

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.