“Ювентус”, “Севилья” хожлоо

“Ювентус”, “Севилья” хожлоо

Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тойрогт хоорондоо тулж, тэнцээд байсан Италийн “Ювентус” болон Испанийн “Севилья” багууд энэ удаад тус тусын өрсөлдөгчөө хожлоо.

“Ювентус” клубын хувьд Хорватын “Динамо Загреб” клубын талбайд зочилж, 0:4-өөр бутниргэлээ. Тоглолтын 24 дэх минутад Пьянич тооны харьцааг нээсэн бол 31 дэх минутад Игуаин нэгийг нэмжээ. Улмаар Дибала 57, Дани Алвес 85 дахь минутад тус бүр нэг гоол оруулснаар багтаа гурван оноо авчирсан байна.

Тэгвэл Европа лигийн аварга “Севилья” клуб талбайдаа Францийн “Лион”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 52 дахь минутад Виссам Бен-Йеддер оруулж, багтаа гурван оноо авчирсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.