2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд Дэлхийн элсний наадам зохиогдоно. Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудыг зохион байгуулагчид зарлалаа.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 баг баг өрсөлдөнө. Арваннэгдүгээр сарын 1-нд гарсан дэлхийн чансаагаар тивдээ эхний дөрвөн байрт бичигдсэн багууд (Ази тивийн хувьд эхний гурав) наадамд шууд оролцох эрхтэй болсон байна.
Тивийн чансааны нэг болон гуравдугаар байрт бичигдэж буй Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид уг журмын дагуу наадамд оролцох эрхтэй боллоо.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, АНУ, Чили, Доминикан, Пуэрто-Рико, Египет, Бенин, Тунис, Кени, Литва, Франц, Польш, Израиль болон зохион байгуулагч Индонезийн шигшээ наадамд өрсөлдөх болзлоо хангаад байна.
Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ, Япон, Монгол, АНУ, Венесуэл, Чили, Доминикан, Египет, Тунис, Кени, Уганда, Франц, Герман, Нидерланд, Литва болон зохион байгуулагч Индонезийн шигшээ өрсөлдөхөөр боллоо.
2019 онд Катарын Доха хотод болсон өмнөх элсний наадмаас 3х3 сагсны эрэгтэй шигшээ (зураг дээр) хүрэл медаль хүртэж байв.
Ирэх жилийн наадамд манай улс 3х3 сагсан бөмбөгөөс гадна элсний бөх, элсний волейболын төрлөөр эрхээ аван оролцох боломжтой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.