Бахрайн Улсын Манама хотод болж буй хүндийн өргөлтийн Ази аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас эмэгтэй 4 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр 59 кг-ын жинд "Алдар" спортын хорооны тамирчин ОУХМ Энхбаатарын Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг тус тус өргөсөн. Түүний хувьд түлхэлттэй өргөлтөөр эхлээд 106 кг-ыг амжилттай өргөсөн ч сүүлийн 2 оролдлогоороо 112 кг-ыг давж чадаагүй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.