Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөв дэх өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.
Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр эрэгтэй -100, эмэгтэй -78 кг-ын барилдаан болно.
Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн В хэсэгт оржээ. Тэрбээр эхний тойрогт хийлж дараагийн тойрогт хэсгийг тэргүүлсэн Израйлын бөх Петер Палтчиктэй барилдана.
Харин эмэгтэйчүүдийн -78 кг жинд Б.Эрдэнэт-Од А хэсэгт орсон бол эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Словений бөх Патрисия Бролихтэй барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.