ОХУ-ын хоккейчид хэсгээсээ гарлаа (Бичлэгтэй)

ОХУ-ын хоккейчид хэсгээсээ гарлаа (Бичлэгтэй)

Хоккейн "Дэлхийн Цом"-ын тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолт боллоо. Оросууд сүүлийн найман тоглолтод хүчирхэг Финляндад хожигдоод байсан бөгөөд урьд шөнө болсон тоглолтод 3-0 харьцаагаар бутниргэж хэсгээсээ шалгарсан байна.

Тус тоглолтын эхний үед хуурай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үеийн 03:42 минутад тоглолтын салхийг хагалж Владимер Тарасенкро эхний шайбыг оруулсан бол үүнээс хоёр минутын дараа Иван Телегин Финляндын хаалганд хоёр дахь шайбыг оруулжээ. Шийдвэрлэх үед ОХУ-ын гол тоглогч Евгени Малкин тоглолтын эцсийн цэгийг тавьж тоглолт өндөрлөлөө.

Харин яг одоо А хэсгийн сүүлийн тоглолт болох Чех, АНУ-ын багууд тоглож байгаа бөгөөд тус тоглолтоос хамааралгүй Канад, Европын шигшээгийн хоккейчид шалгарсан билээ.

1/4-д А хэсгийг тэргүүлсэн Канад Б хэсгээс хоёроор гарсан ОХУ-ын багтай маргааш тоглох бол Европын шигшээ, Шведтэй нөгөөдөр тоглоно. Урьдчилсан шатны тоглолтод Канад, ОХУ-ын багууд таарч тоглосон бөгөөд тоглолт 4-3 харьцаагаар нэмэлт цагт Канадууд хожсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.