Гоэйдо Какарюг давж аки башёг ганц ч унаагүйгээр тэргүүлж үлдлээ /Барилдааны бичлэгтэй/

Гоэйдо Какарюг давж аки башёг ганц ч унаагүйгээр тэргүүлж үлдлээ /Барилдааны бичлэгтэй/
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж озеки Котошогекүтэй барилдаж өвдөг шороодуулж арван даваа хоёр унаатай боллоо. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд башёг тэргүүлж байгаа озеки Гоэйдотой барилдлаа. Тус барилдаан эхлэхэд хоёр бөх барьж чадаагүй бөгөөд Какарю татахад өрсөлдөгч бөх нь даган орж Гоэйдо давж башёгийн тэргүүлэгч хэвээр үлджээ.
 
Озеки Гоэйдо ганцаар башёг унаагүйгээр тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, М-14 Эндо нар хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.
 
Өнөөдөр Харумафүжи озеки Гоэйдотой барилдах бол Какүрю озеки Кисеносатотой барилдана.
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 10-2
Ёкозуна Какүрю М.Ананд 8-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-8
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 4-8
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 4-8
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 8-4
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-6

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.