Манчестерын багууд дараагийн шатанд үлдлээ

Манчестерын багууд дараагийн шатанд үлдлээ

Английн лигийн цомын гуравдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Манчестер хотын багууд болон “Тоттенхэм” тэргүүтэй премьер лигийн багууд тус тусын тоглолтоо хийлээ.

“Манчестер Юнайтед” клуб доод лигийн “Нортхэмптон” багийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр дараагийн шатанд шалгарч байгаа юм. Тоглолтын 17 дахь минутад Каррик гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 42 дахь минутад талбайн эздээс Ривелл торгуулын цохилтоос тэнцүүлсэн. Гэвч 68 дахь минутад Андер Эррера нэгийг нэмсэн бол Маркус Рашфорд 75 дахь минутад гүйцээжээ.

Манчестер хотын нөгөө баг болох “Сити” энэ шатанд премьер лигийн өрсөлдөгч болох “Суонси”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 49 дэх минутад Клиши тооны харьцааг нээсэн бол Алейш Гарсия 67 дахь минутад нэгийг нэмжээ. “Суонси”-гаас 90 дэх минутад Сигурдссон нэр төрийн ганц гоол оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

КПР 1-2 Сандерланд

Саутгэмптон 2-0 Кристал Палас

Фүлхэм 1-2 Бристоль Сити

Тоттенхэм 5-0 Жиллингем

Вест Хэм 1-0 Аккрингтон

Сток Сити 1-2 Халл

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.