“Ювентус” тэргүүн байраа эргүүлж авлаа

“Ювентус” тэргүүн байраа эргүүлж авлаа

Италийн Сери А лигийн 5 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Ювентус” клуб талбайдаа “Кальяри”-г хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байраа эргүүлж авлаа. Нөгөө талд “Наполи” тэнцсэн учир тэргүүллээ алдсан юм.

Тоглолтын 14 дэх минутад Ругани тооны харьцааг нээсэн бол Игуаин 33 дахь минутад улирлын 4 дэх гоолоо оруулсан. Улмаар 39 дэх минутад Дани Алвес нэгийг нэмсэн бол Чеппителли 83 дахь минутад өөрийнхөө хаалганд нэгийг оруулснаар “Ювентус” гурван оноогоо авлаа.

Бусад тоглолтын үр дүн

Болонья 2-0 Сампдория

Эмполи 0-2 Интер

Рома 4-0 Кротоне

Удинезе 2-2 Фиорентина

Кьево 2-1 Сассуоло

Женоа 0-0 Наполи

Паскара 0-0 Торино

Аталанта 0-1 Палермо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.