“Боруссия Дортмунд” бутниргэж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

“Боруссия Дортмунд” бутниргэж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Германы Бундес лигийн 4 дүгээр тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болох билээ. Өнгөрсөн шөнө дөрөвдүгээр тойргийн хүрээнд хэд хэдэн тоглолт боллоо. Энэ улирлыг тун ч давгүй эхлүүлээд байгаа “Боруссия Дортмунд” клуб “Вольфсбург”-ын талбайд зочилж, 1:5-аар бутниргэлээ. Ингэснээр 9 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байрт түр ч гэсэн бичигдэж байна.

Тоглолтын 4 дэх минутад Геррейру гоолдож, тооны харьцааг нээсэн бол Обамеянг 16, 62 дахь минутад хоёрыг оруулсан бол Дембеле 58, Пишчек 73 дахь минутад нэг нэгийг нэмэрлэжээ. Тэгвэл талбайн эздээс Дидави 53 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан юм.

Бусад тоглолтын үр дүн

Дармштадт 1-1 Хоффенхайм

Ингольштадт 0-2 Айнтрахт

Фрайбург 1-0 Гамбург

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.