“Милан” гурав дахь хожлоо авлаа

“Милан” гурав дахь хожлоо авлаа

Италийн Сери А лигийн тавдугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө тавдугаар тойргийн хүрээнд нэг тоглолт болсон. Италийн алдарт “Милан” клуб талбайдаа “Лацио”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 5 тойргийн дараах байдлаар гурван хожилтой 9 оноотой болж, түр зууртаа гуравдугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын 37 дахь минутад Бакка гоолдож, тооны харьцааг нээсэн. Ингэснээр тэрбээр Сери А лигт 5 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин 74 дэх минутад Ньянг нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.