Бостон Селтикс баг хожиж, цувралыг тэнцүүллээ

Бостон Селтикс баг хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Милоуки Багс багтай цувралын хоёр тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Браун гайхалтай байж эхний хагас өндөрлөхөд 25 онооны зөрүүгээр тэргүүлжээ. Сүүлийн хагаст оноог ойртуулахгүй байж чадсанаар 86-109 харьцаагаар Селтикс хожлоо.

Улмаар цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүлсэн бол цувралын гурав дахь тавдугаар сарын 8-ны Багсийн өглөө болно.

Тус тоглолтод Жэйлон Браун 30 оноо, 5 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 29 оноо, 8 дамжуулалт, сэлгээнээс Грант Уйллиамс 21 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 28 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жрү Холидэй 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 86-109 Бостон Селтикс (Цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн)
  • Голдэн Стэйт Уорриорс 101-106 Мемфис Гриззлис (Цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.