Финикс Санс талбайд Даллас Мавирекс багийг хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Финикс Санс талбайд Даллас Мавирекс багийг хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд хоёрдугаар шатны плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт улиралд Өрнөд бүсийг тэргүүлсэн Финикс Санс талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Санс тэргүүлэж эхэлсэн бөгөөд эхний гурван үед 17 онооны зөрүүг үүсгээд байсан ч үндсэн цаг дуусах үед онооны зөрүү тав болж ойртоод байсан ч цаг дуусч 114-121 харьцаагаар эхний тоглолтодоо хожлоо.

Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 5-ны өглөөний 10:00 цагт Сансын талбайд болно.

Тус тоглолтод ДиАндрэй Эйтон 25 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 23 оноо, 9 самбар, 8 дамжуулалт, Крис Пол 19 оноо, сэлгээнээс Камерон Жонсон 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Лука Дончич 45 оноо, 12 самбар, 8 дамжуулалт, 1 хаалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол сэлгээнээс Макси Клэбэр 19 оноо, Финнис Смит 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 92-106 Миами Хит (Хит цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж байгаа)

Даллас Мавирекс 114 - 121 Финикс Санс (Санс цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.