Бостон Селтикс баг Брүүклин Нетс багийг "шүүрдэж" дуусгалаа

 Бостон Селтикс баг Брүүклин Нетс багийг

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Брүүклин Нетс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Өнөөдрийн тоглолтын эхний гурван үед Селтикс илүүрхэж 12 онооны зөрүүгээр хожиж байсан бол шийдвэрлэх үеийн төгсгөлд Нетс оноог ойртуулж чадсан ч илүү гарч чадалгүй 116-112 харьцаагаар Селтикс хожлоо.

Улмаар цуврал 4-0 харьцаагаар Селтикс ялж дараагийн шатанд шалгарлаа. Тэдний дараагий өрсөлдөх баг нь өнгөрсөн жилийн аварга Милоуки Багс болон Чикаго Буллз багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 29 оноо, 5 дамжуулалт, 6 алдаа гаргаж тоглолтын төгсгөлд байгаагүй билээ. Харин түүнд Жейлон Браун 22 оноо, Маркус Смарт 20 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 39 оноо, 7 самбар, 9 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кайри Ирвинг 20 оноо, Сет Көрри 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 116-112 Брүүклин Нетс /4-0 харьцаагаар Селтикс цувралыг дуусгасан/
  • Торонто Репторс 103-88 Филадельфи 76 /2-3 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 77-102 Даллас Мавирекс /2-3 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.