Нью-Орлэйн Паликанс баг цувралыг тэнцүүллээ

Нью-Орлэйн Паликанс баг цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Нью-Орлэйн Паликанс талбайдаа Финик санс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхний үед Паликанс гурван оноогоор илүү дуусгасан хоёрдугаар үед хоёр оноогоор дутуу дуусгажээ. Харин гуравдугаар үед 12 оноог илүү авсан Паликанс шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 103-118 харьцаагаар хожлоо.

Улмаар цуврал 2-2 болж тэнцэж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт Сансын талбайд энэ сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Брэндон Инграм 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Ёонис Валанчунас 26 оноо, 15 самбар, СЖ Макколлум 18 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкэр гэмтлийн улмаас оролцоогүй бөгөөд ДиАнтрью Эйтон 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Пол 4 оноо, 11 дамжуулалтыг үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 119-95 Чикаго Буллз /3-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/
  • Голдэн Стэйт Уорриорс 121-126 Денвер Наггетс /3-1 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа/
  • Миами Хит 110-86 Атланта Хаукс /3-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Финикс Санс 103-118 Нью-Орлэйн Паликанс /2-2 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.