“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдөр (IV.19-20) сонгомол бөхийн барилдаан боллоо. Сонгомол бөхийн төрөлд Токиогийн олимпийн мөнгөн медальт Кыргызстаны Акжол Махмудов дөрвөн жилийн дараа тивийнхээ хошой аварга болов. Өдгөө 23 настай түүний хувьд аваргалах замдаа хагас шигшээд олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, тивийн таван түрүүтэй БНСУ-ын Ким Хён Вуг, финалд Азийн аваргын иж бүрэн медалийн цуглуулгатай Казахстаны Максат Ережепов нарыг ялсан. Тэгвэл дэлхийн дэвжээнд хоёр удаа түрүүлж, нэг үзүүрлэсэн БНСУ-ын Рюү Хансү тивдээ тав дахь алтан медалиа зүүхийн төлөө манай оронд ногт ганзгалж ирсэн ч хүсэвч хясна гэдэг болов. Түүнийг шигшээ барилдаанд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Мейржан Шермаханбет оноогоор цэвэр ялж өөрөө Азидаа анх удаа түрүүлсэн. Өнгөрсөн жилийн Азийн аварга Японы Юи Шиотани, Ираны Насер Ализаде, Насер Гасем Ализаде нар Улаанбаатарын дэвжээнд цолоо хамгааллаа. Тэгвэл 72 кг-д Ираны Мохаммад Реза Хожатоллах Мохтари, 130 кг-д Казахстаны Алимхан Сыздыков нар анх удаа аваргалсан.
Кыргызстаны ах дүү бөхчүүд болох Тынар, Жоламан Шаршенбеков нар манай нутгийн дэвжээн дээрээс алтан медаль хүртэв. Ах нь 63 кг-д, дүү нь 60 кг-д анх удаа тивдээ түрүүлсэн. Жоламан одоогоос гурван жилийн өмнө нь Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн аваргад түрүүлж байсныг Монголын үзэгчид санаж байгаа. Түүнчлэн Кыргызстаны сонгомол бөхийн тамирчид насанд хүрэгчдийн Азийн аваргад хоёроос дээш алтан медаль хүртсэн анхны тохиолдол болсон юм. Казахстаны сонгомол бөхийн баг хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай 190 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Иран 176 (4 алт+1 мөнгө+2 хүрэл), Кыргызстан 148 (3+0+3) оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Сонгомол бөхийн төрөлд манай улс бүтэн багаа оролцуулснаас 55 кг-д М.Даваабанди, 60 кг-д Ц.Балжинням, 87 кг-д Л.Батбаяр нар хамгийн өндөр амжилтыг үзүүлж хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт оров.
СОНГОМОЛ БӨХИЙН ДҮН:
55 кг:
1. Юи Шиотани (Япон)
2. Амагали Бекболатов (Казахстан)
3. Арджун Халакурки (Энэтхэг)
3. Жасурбек Ортикбоев (Узбекистан)
60 кг:
1. Жоламан Шаршенбеков (Кыргызстан)
2. Мехди Мохсен Нежад (Иран)
3. Айята Сүзүки (Япон)
3. Ернур Фидахметов (Казахстан)
63 кг:
1. Тынар Шаршенбеков (Кыргызстан)
2. Мирамбек Айнагулов (Казахстан)
3. Нираж Нираж (Энэтхэг)
3. Иман Мохаммади (Иран)
67 кг:
1. Мейржан Шермаханбет (Казахстан)
2. Рюү Хансү (БНСУ)
3. Сачин Сахрават (Энэтхэг)
3. Кацүаки Эндо (Япон)
72 кг:
1. Мохаммад Реза Хожатоллах Мохтари (Иран)
2. Абылайхан Амжеев (Казахстан)
3. Шого Такахаши (Япон)
3. Адилхан Нурланбеков (Кыргызстан)
77 кг:
1. Акжол Махмудов (Кыргызстан)
2. Максат Ережепов (Казахстан)
3. Ареф Хабиболлахи (Иран)
3. Кодаи Сакүраба (Япон)
82 кг
1. Расуль Садех Гармсири (Иран)
2. Диас Кален (Казахстан)
3. Харрпеет Сингх (Энэтхэг)
3. Мухаммадкодир Расулов (Узбекистан)
87 кг:
1. Насер Гасем Ализаде (Иран)
2. Жалгасбай Бердимуратов (Узбекистан)
3. Нурсултан Турсунов (Казахстан)
3. Кумар Сунил (Энэтхэг)
97 кг:
1. Мехди Мохаммад Балихамзендех (Иран)
2. Рустам Ассакалов (Узбекистан)
3. Усур Жузупбеков (Кыргызстан)
3. Такахиро Цүрүда (Япон)
130 кг:
1. Алимхан Сыздыков (Казахстан)
2. Ким Мин Сёк (БНСУ)
3. Муминжон Абдуллаев (Узбекистан)
3. Ким Роман (Кыргызстан)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.