Филадельфи 76 цувралыг 3-0 болгож холдууллаа

Филадельфи 76 цувралыг 3-0 болгож холдууллаа

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Торонто Репторс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст нь Репторс 10 оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үед тааруухан тоглолтыг хийснээр онооны зөрүү нэг болж ойртсон юм. Улмаар шийдвэрлэх үед хоёр баг энэ тэнцүүхэн тоглож 95-95 харьцаагаар тэнцсэн юм. Нэмэлт цагийн цаг дуусах мөчид Жоэл Эмбийд холын зайнаас оруулснаар 104-101 харьцаагаар Сиксерс хожлоо. 

Улмаар цувралыг 3-0 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа бол цувралын дөрөв дэх тоглолт дөрөвдүгээр сарын 24-ны өглөө болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 33 оноо, 13 самбар, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Терэси Макси, Жеймс Харден нар 19 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас ӨүЖи Ануноби 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Гарри Трэнт ЖР 24 оноо, сэлгээнээс Ачиува 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Брүүклин Нетс 107-114 Бостон Селтикс /0-2 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/
  • Филадельфи 76 104-101 Торонто Репторс /3-0 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Чикаго Буллз 114-110 Милоуки Багс  /1-1 харьцаагаар тэнцлээ/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.