“Манчестер Юнайтед” дахиад хожигдлоо

“Манчестер Юнайтед” дахиад хожигдлоо

Английн премьер лигийн тавдугаар тойргийн тоглолтууд бол өндөрлөлөө. Өчигдөр орой Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “Уотфорд”-ын талбайд зочилж, 3:1-ээр хожигдлоо. Дөрөвдүгээр тойрогт Манчестер хотын дербид хожигдсон “Улаан чөтгөрүүд” ийнхүү хоёр дараалан хожигдож байгаа юм.

Тоглолтын 34 дэх минутад Этьен Капу гоолдож, лигийн 4 дэх гоолоо оруулсан. Харин 62 дахь минутад Рашфорд тэнцүүлсэн. Гэвч 83 дахь минутад Зуньига сэлгээгээр гарч ирээд 52 секундын дотор гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар 90 дэх минутад Дини торгуулын цохилтоос нэг гоол оруулж, “Уотфорд” хожлоо. Ингэснээр 7 оноотой болж, 9 дүгээр байрт бичигдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.