Гоэйдо Аки башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байна /Барилдааны бичлэгтэй/

Гоэйдо Аки башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байна /Барилдааны бичлэгтэй/
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн найм дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашира-4 барилдаж байгаа Чиёоторитой барилдаж өвдөг шороодуулсанаар долоон даваа нэг унаатай боллоо. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд нутгийн бөх маэгашира-3 барилдаж байгаа Такановатай барилдаж хатакикоми мэхээр өрсөлдөгчөө ялжээ. Ийнхүү таван даваа гурван унаатай болсон бол Такановагийн хувьд гурван даваа таван унаатай болжээ.
Озеки Гоэйдо өнөөдөр давж хамгийн түрүүлж найм дахь даваагаа авч башёг тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, М-1 Окиноми, М-14 Эндо нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
Өнөөдөр Харумафүжи комосүби Точиозантой барилдах бол Какүрю маэгашира-4 барилдаж байгаа Миогорютэй барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 7-1
Ёкозуна Какүрю М.Ананд 5-3

Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 3-5
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 3-5
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 5-3
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-3

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.