Пол Жорж гэмтлээс эргэн ирж, 34 оноог авлаа

Пол Жорж гэмтлээс эргэн ирж, 34 оноог авлаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Лос Анжелес Клипперс талбайдаа Юта Жазз багийг хүлээн авч тоглолоо. Энэ улиралд хоёр баг гурван удаа таарч тоглох байсан бөгөөд эхний хоёр тоглолтод Жазз хожоод байсан юм. Улирлын сүүлийн тоглолтод Жазз эхний үед 32 оноог авч өрсөлдөгч багтаа 14 оноог алдаж илүүрхсэн ч үлдсэн гурван үед тэргүүлэлээ алдсанаар 115-121 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар 37 хожил, 39 хожигдолтой болж өрнөд бүсийн наймд бичигдэж байгаа бол Жазз 45 хожил, 31 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Пол Жорж гэмтлээс эргэн ирсэн бөгөөд 34 оноог авч багаа тэргүүлсэн бол Режжи Жаксон 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Донован Митчел 33 оноогоор багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 118-116 Филадельфи 76
  • Чикаго Буллз 107-94 Вашингтон Уйзардс
  • Детройт Пистонс 123-130 Брүүклин Нетс
  • Лос Анжелес Лейкэрс 110-128 Даллас Мавирекс
  • Юта Жазз 115-121 Лос Анжелес Клипперс 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.