Лука Дончич Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг трибл дабл хийж багаа хожилд хөтөлжээ

Лука Дончич Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг трибл дабл хийж багаа хожилд хөтөлжээ

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 110-128 харьцаагаар буулгаж авсан байна. Улмаар 47 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 9рт эрэмбэлэгдэж байгаа бол Лейкэрс 31 хожил, 44 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-р байр луу уналаа.

Тус тоглолтод Лука Дончич 34 оноо, 12 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рейжи Буллок 17 оноо, сэлгээнээс Дэвис Бертанс 14 оноог авчээ. Харин эсрг багаас Леброн Жеймс шагайны бэртлийн улмаас тоглоогүй бөгөөд Рассел Уэстбрүүк 25 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Малик Монк 28 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 118-116 Филадельфи 76
  • Чикаго Буллз 107-94 Вашингтон Уйзардс
  • Детройт Пистонс 123-130 Брүүклин Нетс
  • Лос Анжелес Лейкэрс 110-128 Даллас Мавирекс
  • Юта Жазз 115-121 Лос Анжелес Клипперс 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.