Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ заан 10 даван түрүүллээ
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Говийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг, өнөөдрийн барилдааны зүүний магнай Батхүүгийн Бат-Эрдэнэ 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Хан Хэнтий аварга дэвжээ, Сүлд спорт хорооны бөх, сумын баяр наадамд 2 түрүүлж, 2 үзүүрлэсэн сумын заан Батжаргалын Боорчи үзүүрлэв. Их шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, Хилчин спорт хорооны бөх, сумын заан Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Их Монголын Хүчтэн дэвжээ, ЗХ-ний 016-р нэгтгэл, Баянгол усан спорт сургалтын төвийн бөх, сумын заан Чулуунбатын Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Сүхбаатарын Сүхбат нар шалгарав.
Харин аравт Ховдын У.Батцоож, Хөвсгөлийн М.Цэрэн, Өмнөговийн М.Буяндэлгэр, Завханы М.Цогтгэрэл, Сүхбаатарын С.Ган-Эрдэнэ нарын заанууд үлдсэн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.